“ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ "4 ОД"-ООР ҮНЭЛЭГДЛЭЭ.

2024.02.05
196 уншсан

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.

Их Британи улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон Монгол Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх болно.

Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар бид Франкфурт, Сидней, Лондонгийн Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдэж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2024 - 05 - 16

“ЧОНЖҮ-УЛААНБААТАР-ЧОНЖҮ” ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

AeroK авиа компани нь ЧОНЖҮ-УЛААНБААТАР-ЧОНЖҮ чиглэлд 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл долоо хоногийн Даваа, Пүрэв, Бямба гараг бүр тогтмол нислэг үйлдэнэ.

2024 - 05 - 09

БНСУ-ЫН МУАН-УЛААНБААТАР-МУАН ЧИГЛЭЛД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

2024 - 05 - 08

АВТО ЗОГСООЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ

Үйлчлүүлэгч та авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын 1 дүгээр давхарт байрлах киоск машин дээр болон зогсоолын төлбөр хураах цэг дээр төлнө үү.

Бусад мэдээлэл