ЗОРЧИГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2024.03.27
136 уншсан

Төв аймагт цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа ихтэй, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хүрэх хурдны замд авто осол гарсан тул Иргэний Агаарын Тээврийн Цагдаагийн Хэлтсээс тууш замыг тодорхой бус хугацаагаар хаагаад байна. Иймд Та бүхэн Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчино уу.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2024 - 05 - 16

“ЧОНЖҮ-УЛААНБААТАР-ЧОНЖҮ” ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

AeroK авиа компани нь ЧОНЖҮ-УЛААНБААТАР-ЧОНЖҮ чиглэлд 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл долоо хоногийн Даваа, Пүрэв, Бямба гараг бүр тогтмол нислэг үйлдэнэ.

2024 - 05 - 09

БНСУ-ЫН МУАН-УЛААНБААТАР-МУАН ЧИГЛЭЛД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

2024 - 05 - 08

АВТО ЗОГСООЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ

Үйлчлүүлэгч та авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын 1 дүгээр давхарт байрлах киоск машин дээр болон зогсоолын төлбөр хураах цэг дээр төлнө үү.

Бусад мэдээлэл