Татваргүй барааны дэлгүүр - ULAANBAATAR

“Алтан жолоо трейд” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүр болох “Duty Free shop” нь 2008 онд Чингис хаан олон улсын нисэх буудалд “Дэлхийн брэндийг нэгэн дор төвлөрүүлэн, өргөн сонголтоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэх” зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол улсын гаалийн хилээр нэвтэрч байгаа зорчигчдод дэлхийн алдартай брэндүүд болон олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэгчдийн барааг, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах журмын дагуу хүргэн ажиллаж байна.

Ажиллах цагийн хуваарь

Олон улсын нислэг эхлэхээс 2 цагийн өмнө нээнэ.

Байршил

Нисэх буудлын 2 давхар, олон улсын явагчийн хүлээлгийн танхимд

Төлбөр хийх боломжууд

Бэлэн мөнгө, Бүх төрлийн банкны картаар, Мастер, Виза

Холбоо барих

+(976) 77055959

Мэдээ, эвентийн мэдээлэл

2024 - 05 - 16

“ЧОНЖҮ-УЛААНБААТАР-ЧОНЖҮ” ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

AeroK авиа компани нь ЧОНЖҮ-УЛААНБААТАР-ЧОНЖҮ чиглэлд 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл долоо хоногийн Даваа, Пүрэв, Бямба гараг бүр тогтмол нислэг үйлдэнэ.

2024 - 05 - 09

БНСУ-ЫН МУАН-УЛААНБААТАР-МУАН ЧИГЛЭЛД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

2024 - 05 - 08

АВТО ЗОГСООЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ

Үйлчлүүлэгч та авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын 1 дүгээр давхарт байрлах киоск машин дээр болон зогсоолын төлбөр хураах цэг дээр төлнө үү.

Бусад мэдээлэл