Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлээр хангахын тулд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад үндэслэн Аюулгүй ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагад суурилсан “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” /Safety management system/-г бүрдүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна
НУБИЭ ХХК-ИЙН АЖИЛТНУУД БИД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ТЭРГҮҮЛЖ, ЭРСДЭЛГҮЙ,
НАЙДВАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА АЖИЛЛАЦГААЯ.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Safety management system
Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлээр хангахын тулд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад үндэслэн Аюулгүй ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагад суурилсан “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” /Safety management system/-г бүрдүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО
Safety Reporting System
ЧХОУНБ нь ААУТ-ны хүрээнд “Аюулгүй ажиллагааны мэдээллийн тогтолцоо”-г бүрдүүлэн ажилладаг бөгөөд энэ нь аюулгүй ажиллагааны өгөгдөл /үл нийцэл/, мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, нэгтгэх, шинжлэх, хамгаалах зэрэг цогц үйл ажилагааг хэлнэ.
ААМТ нь аюулыг илрүүлж, болзошгүй эрсдэлийг удирдах ба зөвхөн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд мэдээлэл дамжуулах 2 системтэй.
Үүнд
“Заавал мэдээлэх систем”
“Сайн дураар мэдээлэх систем”
Аюулгүй ажиллагааны хэлтэс нь аюул, эрсдэлийн талаарх мэдээллийг дамжуулсан ажилтны хувийн мэдээллийг чандлан нууцлах зарчмыг баримтлан ажилладаг.
Аюулгүй ажиллагааны соёл нь ажилтан олж, мэдсэн аюул, эрсдэлийн талаарх мэдээллээ холбогдох албан тушаалтнуудад саадгүй хүргэхийн тулд “Аюулгүй ажиллагааны мэдээллийн тогтолцоо”-ны дагуу мэдээллэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд хувь өөрийн нэмэр оруулж буй соёлтой үйлдлээс эхэлнэ.
Аюулгүй ажиллагааны соёл нь удирдах албан тушаалтан болон ажилтнуудын хоорондын итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах ба үндэсний, байгууллагын, мэргэжлийн болон хувь хүний соёлуудын нэгдлээс бүрдэнэ.
Нисэх буудал нь Аюулгүй ажиллагааны соёлыг эрүүл, идэвхитэй байлгахын тулд сургалт, сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж ажилладаг тул нийт ажилтнууд та бүхэн бидний ажлыг дэмжин, хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажил үүргээ тогтсон дүрэм журмын дагуу гүйцэтгэж, эерэг хандлагыг хэвшүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.