Татварын буцаан олголтын үйлчилгээ

Татварын буцаан олголтын үйлчилгээ
Татварын буцаан олголтын үйлчилгээг Төрийн банкнаас эрхлэн үзүүлдэг. Гадаадын иргэд тээш олгох болон бүртгэлийн танхимд байрлах КИОСК машинд бүртгүүлж, явах танхим дахь "Татварын буцаан олголтын цэг"-ээс олговроо авах боломжтой.

1. Бүртгүүлэх

Бүртгэлээ тээш олгох танхимд байрлуулсан КИОСК машин дээр бүртгүүлнэ. Мөн гар утсан дээрээ “E-barimt" аппликэйшн татаж бүртгүүлж болно.

2. Худалдан авалт

Татваргүй буюу “Tax Free" хөтөлбөрт хамрагддаг дэлгүүрүүдээс худалдан авалт хийхэд “Tax Free" баримт дэлгүүрийн кассанд автоматаар бүртгэгдэнэ.

3. Хүсэлт гаргах

Тухайн зорчигч явах өдрөө бүртгэлийн танхимд байрлах КИОСК машинд зааврын дагуу хүсэлт гаргана.

4. Буцаан олголт

Буцаан олголтыг тооцоолсон дүнгээр авах боломжтой. Буцаан олголтыг бэлэн мөнгө болон шилжүүлгээр авч болох бөгөөд 250$-с дээш дүнтэй гүйлгээг зөвхөн Голомт банкаар дамжуулан шилжүүлж авах боломжтой.
БАЙРШИЛ

(+976) 1900-1980