Нисэх буудлаар үйлчлүүлж байгаа зорчигч үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламж үйлчилгээг 24/7 цагаар үзүүлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
"НУБИЭ" ХХК-ийн ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр анхан шатны тусламж үзүүлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвөлгөө, мэдээллээр 24 цагийн турш ханган ажиллаж байна.
Зорчигч, үйлчлүүлэгч, нисэх буудлын хэрэглэгчдийн амь насанд аюул учирсан болон цочмог өвчлөлөөр өвдсөн тохиолдлын дуудлага бүрт шуурхай хүрч, өвчин эмгэгийг оношлох, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэх тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Эмнэлгийн тусламж ирэхээс өмнөх амилуулах суурь тусламжийг үзүүлж эрдэнэт хүний амь насыг аврахад зориулагдсан ЗАС/ AED /Зүрх автоматаар сэдээгч/ төхөөрөмжийг нисэх буудлын 6 байршилд ашиглах зааврын хамт байршуулсан. Шаардлагатай тохиолдолд ашиглана уу.
Байршлуудыг Терминалын зурагнаас харна уу.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн ТҮРГЭН ТУСЛАМЖ: 7027-103
Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн ТӨЛБӨРТ ТҮРГЭН ТУСЛАМЖ:
80 км хүртэлх зайд үйлчлэх төлбөр: 150.000₮
80 км ба түүнээс дээш зайд үйлчлэх төлбөр: 200.000₮"