Олсон гээсэн эд зүйлсийг хадгалах, олгох үйлчилгээ

Нисэх буудлын нийтийн эзэмшлийн болон хилийн хяналтын бүс мөн гадна талын машин зам, явган хүний ​​зам, зогсоолын талбайгаас олсон, гээсэн эд зүйлсийг хадгалах, эзэнд нь буцаан олгохтой холбоотой үйлчилгээг 24/7 цагаар үзүүлж байна.

Нисэх буудлын нийтийн эзэмшлийн болон хилийн хяналтын бүс мөн гадна талын машин зам, явган хүний ​​зам, зогсоолын талбайгаас олсон, гээсэн эд зүйлсийг хадгалах, эзэнд нь буцаан олгохтой холбоотой үйлчилгээг 24/7 цагаар үзүүлж байна.

Хэрэв та олсон, гээсэн зүйлээ мэдээлэх бол ОЛСОН, ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛСЭЭ МЭДЭЭЛЛЭХ - г сонгон мэдээллээ үлдээнэ үү. Эсвэл манай цахим чат болон нисэхийн мэдээллийн лавлах 1900-1980, 85050442 дугаарын утсанд эсвэл нисэх буудлын Олсон, гээсэн эд зүйлсийн үйлчилгээний болон мэдээллийн цэгийн ажилтанд хандана уу.

Байршил

  • Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна. 

Санамж

  • Олсон, гээсэн бүх эд зүйлсийг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд хадгалах, олгох үйлчилгээг үнэ төлбөргүй хийх бөгөөд хоёр долоо хоног хүртэлх хугацаанд хадгалсны дараа Нисэх буудал дахь цагдаагийн хэсэгт шилжүүлнэ. Хурдан муудах бараа бүтээгдэхүүнийг зөвхөн 24 цагийн турш хадгалах бөгөөд дараа нь устгах болно. 
  • Иргэний хуулийн 116.1, 116.2-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.

Мэдээллийн нууцлал

Олсон, гээсэн эд зүйлсээ мэдээлэхдээ та өөрийн овог нэр, иргэншил, иргэний үнэмлэх эсвэл паспортын дугаар, харилцах утасны дугаар, имэйл хаяг мөн нисэх буудалд таны очиж үйлчлүүлсэн газар байршлуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг өгөх шаардлагатай болно. Бид энэ мэдээллийг таны эд зүйлсийг бүртгэх, хайх, олох,  шинж тэмдгийг нь баталгаажуулах, тантай холбоо барих, эд зүйлсийг тань буцаан олгох үйл ажиллагаанд  хэрэглэнэ.

Бид таны өгсөн мэдээллийг Монгол улсын Хувь хүний нууцын тухай хууль, байгууллагын дотоод  журамд заасны дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах/хуваалцахгүй бөгөөд дагаж мөрдөөгүй бол хариуцлага хүлээх болно.


ОЛСОН ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛСЭЭ МЭДЭЭЛЛЭХ

 
БАЙРШИЛ