Сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгч

ҮЙЛЧИЛГЭЭ

I ба II давхрын мэдээллийн цэгүүдэд зурган дүрслэлтэй болон бичиж тэмдэглэх боломжтой   харилцах самбарыг ашиглан  тус цэгийн ажилтнууд мэдээлэл өгч  үйлчилж байна.

Шаардлагатай тохиолдолд дохионы хэлний онлайн зааварлагчтай холбож та  бүхэнд мэдээллийг хүргэн үйлчилнэ. Хүлээх танхимуудад тэмдэглэгээ бүхий суудалтай.

 

ТУСГАЙ СУУДАЛ

Тусгай суудал нь Онцгой анхаарал хандуулах шаардлагатай харааны болон  сонсголын бэрхшээлтэй, өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй зорчигч,  өвчтэй, асаргаа шаарддлагатай хүмүүст зориулагдсан. Эдгээр суудал нь хүлээх танхимын гарцуудын ойр мөн тээш олгох танхимдуудад  байрладаг.

Та ойр байгаа онцгой анхаарал шаардлагатай хүмүүст санал болгоно уу.

Байршил:

  • 2 давхар ОУ-ын хүлээх танхим
  • 1 давхар ОУ-ын ирэх зорчигчдын танхим
  • 1 давхар ОУ-ын тээшний танхим
  • 1 давхар ОН-ийн хүлээх танхим
  • 1 давхар ОН-ийн ирэх зорчигчдын танхим

 

БАЙРШИЛ