Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.
ГААЛИЙН САНАМЖ:
ЗОРЧИГЧ ТА ЭДГЭЭРИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Монгол улсын гаалийн хилээр нэвтрэх” гэдэг нь хилээр орох, гарах, дамжин өнгөрөхийг хэлнэ.
ЗОРЧИГЧ ТА ачаа тээшиндээ авч яваа бараандаа эргэлзэх эсхүл тодруулах шаардлагатай байгаа бол Гаалийн байгууллага, гаалийн ажилтнаас сайтар лавлаж заавар зөвлөгөө авч байгаарай. Энэ нь таныг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг бүү мартаарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл :
Гаалийн албаны www.customs.gov.mn, airport.customs.gov.mn, Gaali.mn цахим хуудаснаас мэдээлэл авч болно.
Лавлах утас:- 1800-1281
“Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн газрын лавлах утас: -96281281
Чингис хаан ОУНБ Гаалийн газрын харилцах утас:- 71287966, 71287965
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт: Аяллын үеэр зорчигч таны хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг ойлгоно.
ЗОРЧИГЧ ТА:- Хилээр нэвтрэхдээ байнга авч явдаг хувийн хэрэглээний бараа болох хөгжмийн зэмсэг, видео камер, дуран болон зөөврийн компьютер, аялалын бусад хэрэгслээ зорчигчийн гаалийн мэдүүлэг/деклараци/-т тэмдэглэж, гаалийн улсын байцаагчаар баталгаажуулж аваарай.
ЗОРЧИГЧ ТА:- Дараах эд зүйлтэй бол гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ. Зорчигчийн гаалийн мэдүүлэг /Деклараци/-ээр бичгээр мэдүүлээрэй. Үүнд:
ЗОРЧИГЧ ТА:
Дараах бараатай бол зорчигчийн гаалийн мэдүүлэг /Деклараци/-ээр гаальд бичгээр мэдүүлэхээ бүү мартаарай.
Хэрэв та их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө авч яваа бол тухайн очих улсынхаа хууль тогтоомжийг сайтар судлаарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас болж гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.
Та биеэс тусдаа илгээсэн ачаа, тээш, бараатай бол зорчигчийн гаалийн мэдүүлэг/деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн улсын байцаагчаар баталгаажуулж аваарай. Энэ нь дараа таны бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болно.
Та хилийн чанадад аялахдаа гаальд мэдүүлэх бараатай бол бараандаа баглаа, боодол хийлгэхээсээ өмнө гаальд шалгуулна уу.
Насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т бичнэ гэдгийг бүү мартаарай.
Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх:
Зорчигчийн аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлдэг.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлэхгүй.
Зорчигчийн хувийн хэрэглээний зориулалтаар:
Онцлог нэрийн бараа:
Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг (онцлог нэрийн) барааг Гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны холбогдох байгууллагын зөвшөөрөл авахаас гадна гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх шаардлагатай.
АНХААРУУЛГА:
Улсын хилээр бараа нэвтрүүлж буй зорчигч нь гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон, худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, нэр төрөл, марк, зориулалт, гарал үүслийг худал мэдүүлсэн, гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, засварласан зөрчил гаргаж гаалийн татвар хураамж төлөхөөс зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татварыг нөхөн төлүүлж, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл,
Зорчигч нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй хязгаарласан бараа болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдэсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулна.
ЧИНГИС ХААН ОУНБ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР