МЭДЭГДЭЛ

Нийгмийн цахим сүлжээгээр "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын нэрийг барьж "Нисэх буудлын агуулахыг чөлөөлж, алдагдсан ачааг 7230 төгрөгөөр зарна, улсын хэмжээнд хүргэлттэй, зар дээрх товчлуур дээр дарж онлайнаар захиалга өгнө үү" гэсэн утга бүхий хуурамч мэдээлэл түгээж байна.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Карго терминал нь олон улсын болон орон нутгийн нислэгээр тээвэрлэгдэж ирсэн, тээвэрлэгдэж явах бүх төрлийн ачаа, шууданг ачиж буулгах, тээвэрлэлтэд бэлтгэх, хүлээн авах болон хадгалах үйлчилгээг ЧХОУНБ дахь Гаалийн газар, түүний хорио цээрийн алба, Агаарын тээвэрлэгч компаниуд, Гаалийн болон Тээвэр зуучлагч компаниудтай хамтран иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг.
Тус постод ашигласан зургийг Монголын баримт шалгах төвөөс шалгаж, “хуурамч хаяг ашиглан олон улсад түгсэн онлайн залилангийн түгээмэл хэлбэр” гэж дүгнэлт гаргасан.
Иймд тус хуурамч хаягаар орж аливаа нэг үйлдэх хийхгүй байх, түүнээс үүдэн гарсан аливаа хохирлыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал хариуцахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.