"Монгол орон бидний дуранд" нэртэй үзэсгэлэн нээгдэнэ.
"Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн 2023 оны 10 сарын 9-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын 2 дугаар давхарт нээгдэнэ.
Тус үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-тэй хамтран гаргаж байгаа билээ.
Үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх ба та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.