"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК ROUTE ASIA- 2025 АРГА ХЭМЖЭЭНД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОЖ БАЙНА

2025.03.26
45 уншсан

Агаарын тээврийн салбар нь далайд гарцгүй Монгол Улсыг бусад улс оронтой холбож, гадаад худалдаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улсын агаарын үүд хаалга болсон "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас олон улсруу нисэх нислэгийн шинэ чиглэл нэмэгдүүлэх зорилгоор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Route Asia-2025 арга хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь 2025 оны 3-р сарын 25-27-ны өдрүүдэд Австралийн Перт хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн улс орнуудын 143 нисэх буудал, 110 агаарын тээвэрлэгч, 33 аялал жуулчлалын компаниуд оролцон, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл солилцож хамтын ажиллагааг эхлүүлэх юм.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 03 - 26

"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК ROUTE ASIA- 2025 АРГА ХЭМЖЭЭНД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОЖ БАЙНА

"Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас олон улсруу нисэх нислэгийн шинэ чиглэл нэмэгдүүлэх зорилгоор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Route Asia-2025 арга хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна

2025 - 03 - 06

МЭДЭГДЭЛ

Тус хуурамч хаягаар орж аливаа нэг үйлдэх хийхгүй байх, түүнээс үүдэн гарсан аливаа хохирлыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал хариуцахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

2025 - 02 - 05

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаагаад байна

Бусад мэдээлэл