“ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ "4 ОД"-ООР ҮНЭЛЭГДЛЭЭ.

2024.02.05
416 уншсан

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.

Их Британи улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон Монгол Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх болно.

Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар бид Франкфурт, Сидней, Лондонгийн Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдэж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2024 - 11 - 01

ЗОРЧИГЧ ҮЙЛЧҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах Сансар сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа шинэчлэгдэж, засварын ажил хийгдэх тул 2024.11.01-11.16-ний өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд ажиллахгүй болсоныг мэдэгдэж байна.

2024 - 11 - 01

НИСЭХ БУУДЛЫН АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг танин мэдэх аялал үргэлжилсээр байна

2024 - 11 - 01

НИСЭХ БУУДЛЫН АЯЛАЛД УРЬЖ БАЙНА

Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, анги, хамт олноороо дурсамж дүүрэн танин мэдэхүйн сонирхолтой аялалд урьж байна.

Бусад мэдээлэл