”ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн
Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”
Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэллээ.
Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр,
Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.
Нийтийн тээврийн бодлогын газар – Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг (ub.gov.mn)